Шашны физик

Физикийн шинжлэх ухаан материйг бүтээж байгаа зүйлийг хайж эхэлсэн. Нэг ёсондоо бодит ертөнцийг бүтээж байгаа хамгийн жижиг зүйлийг хайсан гэсэн үг. Тэгээд олоогүй, мухардсан. Мухардлаас яаж гарах вэ. Зөвхөн бясалгалаар үүнээс гарна. Ер нь шинжлэх ухаан бүхэлдээ мухардаж байна. Физикийн шинжлэх ухаан ертөнцийн бүтцийг судалж байгаад орон зайн хамгийн бага цэгийг олсон.Түүнээс цааш юу байна. Энерги нягтралт, энергийн эргэлт байдаг. Энэ бол “торсоон орон” юм. Тэнд хүний төрөхөөс өмнөх, төрснөөс хойших бүх зүйл бичээтэй байдаг. Олон хэмжээст ертөнц уг оронд багтдаг. Ер нь бол бидний эргэн тойрон 11 хэмжээст ертөнц оршин байгаа гэнэ. Жирийн хүмүүст зөвхөн гурван хэмжээст ертөнц л харагддаг. Шинжлэх ухаанд шашны олон зүйл тодорхой болж байна. Мөн зарим биетийг өөр орон зайд шилжүүлж хүртэл туршиж үзсэн. Хар үгээр хэлбэл биетийг харагдахгүй болгож байгаа аж.

Бидний ертөнц бүгд урдаас төлөвлөгдсөн байдаг. Санамсаргүй зүйл гэж хаана ч байдаггүй. Санамсаргүйн зарчмаар бид бүтээгдээгүй. Харин яах гэж бүтээсэн цаашдаа яах ёстойг ганц бурхан л мэдэх байх. Хүн сүнсээ хөгжүүлж байх ёстой. Хөгжих ганц боломжтой газар нь энэ манай дэлхий гэж үздэг. Хөгжиж чадаагүй сүнсийг энэ дэлхийд буцааж илгээж байдаг. Тэд үйлийн үрээ эдэлж байхаар байн байн эргэн төрж байна. Монголчууд ч бас үйлийн үртэй хүмүүс. Хүйтэн оронд амьдарч, ядуу зүдүү байгаа, хоорондоо эв муутай зэрэг нь бидний нүглийн үр. Яагаад бид ингэж шийтгэгдэх болсон бэ. Хүн төрөлхтнийг дайлж үйлийг нь үзсэн Чингэс хааны үйлийн үр бидэнд тусалгүй яах ч билээ. Сүнсийг физикийн шинжлэх ухаанаар яаж тайлбарлах нь шийдэгдсэн зүйл. Энэ ертөнцөд эхлээд санаа үүссэн. Тэгээд мэдээлэл хуримтлагдсан. Мэдээлэл бол энерги. Энерги хуримтлагдсанаар тэсрэлт болсон. Тэр тэсрэлтээр “торсоон орон” үүссэн. Түүнийг л сүнс хэмээн үзэж байгаа гэж хэллээ.

Эзотеризмийн генезис, Оккульт бясалгал

Дэлхийд эзотерик шинжлэх ухаан 18,5 сая жилийн өмнө дээд мандлаас заларч ирсэн гэнэ. Мөн оюунлаг төрөлхтөн ч энэ үед үүссэн. 17 сая жилийн өмнө Аубекс гэдэг шашны том төв үүссэн. Энэ нэр нь дэлхий дээр байсан дөрвөн буддагийн нэрний эхний үсэг. Хамгийн сүүлийн үсэг нь сүүлчийн буддагийн нэрний үсэг аж. Уг сүм хар цагаан бурхдын хоорондох дайнаас болоод нэг сая жилийн өмнө нууц байдалд орсон. Өөрөөр хэлбэл, махан бодьтонгуудын бие амар жаргаж, нэр хүндийн төлөө ид шидийг ашиглаж эхэлснээр бурхдын хооронд дайн дэгдэж хүн болгонд эрдэм мэдлэг заахаа байжээ. Уг сүм сүүлийн сая жилийн хооронд зөвхөн дэлхийн сод хүмүүст л эрдэм мэдлэгээ зааж байсан. Жишээлэхэд Ньютон, Жорж Вашингтон гэх зэрэг хүмүүс уг сүмийн нууц гишүүд байжээ. Ер нь 1400 оноос эхлэн хүн төрөлхтний тодорхой хэсэгт эзотерикийн ухааныг зааж эхэлсэн аж. Харин XIX зуунаас эзотерикийн шинжлэх ухааныг дэлгэрэнгүй зааж эхэлжээ.

Одоо шинжлэх ухаан эзотерикийн ухаангүйгээр урагш гишгэхээ больж мухардалд орсон. Эзотерик шинжлэх ухаан гэдэг нь нууц шинжлэх ухаан гэсэн үг аж. Одоо бол хүссэн хүн үүгээр хичээллэж болно. Хүн өөрийгөө ариусгаж чадах юм бол дээд оюун ухаанд байдаг мэдээлэлтэй холбоо тогтоож түүнээс хүртэж болох юм. Аливаа мэдээлэл шинээр үүсдэггүй, байж л байдаг. Ганцхан түүнийг олж авах, нээх л гэсэн үзэгдэл байдаг гэнэ. Тэрбээр цааш нь хэлэхдээ шинжлэх ухаан бол эзотерик шинж чанартай болж байна. Дэлхийд тулгамдсан асуудлуудын нэг нь энергийн хомсдол болох аж. Нефть нүүрс 50 хүрэхгүй жилийн дараа шавхагдана. Үүнийг энергийн шинэ эх үүсвэр олж орлуулах хэрэгтэй. Ер нь бол бараг үүнийг олчихсон. Гэвч олон түмэнд нууцлаад хэлэхгүй байна. Шинэ эх үүсвэр олсноор амьдралын өртөг маш хямд болно. Яагаад гэвэл одоо бид бүх л мөнгө төгрөгөө энергийн төлбөрт өгдөг. Тэгвэл шинэ эх үүсвэр маш хямд байх болно. Мөнгө төгрөгийн бүхнийг дийлэх ид шид аяндаа байхгүй болно. Бүх зүйл хямд байхад мөнгө хэрэг болохгүй. Хүмүүс чөлөөт цаг зав ихтэй болно. Тэгээд тэд боловсорч эхэлнэ.

Ирээдүйн шинжлэх ухаан Оптикийн салбарт хөгжинө. Энд сонирхуулахад эфирэн хараатай хүүхэд их төрж байна. Тэд юу сайн, юу муу гэдгийг шууд ойлгодог. Хэнээр удирдуулахаа мэддэг хүмүүс юм. Мөн дуу авианы чиглэлд хөгжих болно. Дуугаар бүхнийг бүтээж байсан лимурийн үе шиг болох болно. Шинэ иргэншил, шинэ төрөлхтөнг шаардаж байна. Шинжлэх ухаан гадаад үзэгдлээс зууралдахаа больж байна. Эзотерик мэдлэг бол дан тархины мэдлэг биш, зүрх сэтгэл, мэдлэгтэй хосолсон ухаан юм. Энэ мэдлэгийг зөвхөн сэтгэл санаагаа ариусган багшийн удирдлагаар бясалгал хийж байж л эзэмшдэг. Дэлхий бол амьд амьтан юм. Тэр дөрвөн тактаар амьсгалж байдаг. Дэлхийн 70 хувь нь ус, ус бол мэдээллийг тэр чигт нь шингээдэг. Мөн элс мэдээллийг агуулдаг. Элсний ширхгийн 70 хувь кварц байдаг.

Кварц бол хамгийн сайн мэдээлэл хадгалж, мөн эргүүлж түгээдэг бодис аж. “Торсооны орон”-д бодлын энерги хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтөн оршихуйгаа гэгээн бодлоор бүтээдэг. Дэлхий ертөнцийг ч мөн бүтээдэг. Амьд амьтнаас ялгардаг липтон хүчний нийлбэр цаг агаарт нөлөөлнө. Үндэстэн болгон өөр өөрийн цаг агаарыг бий болгодог. Дэлхийд сөрөг цэнэгтэй мэдээлэл хэзээ мөдгүй ирнэ хэмээн судлаач Н.Сома хэлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхэд сүйрэл болж магадгүй гэсэн үг гэнэ. Үүнээс зөвхөн бясалгал дэлхийг аварна. Энэ дөрөвдүгээр сар, тавдугаар сарын 15-даар бөөнөөрөө бясалгал хийх хэрэгтэй. Дөрөв, тавдугаар сар бол бясалгал хийхэд хамгийн идэвхтэй үе гэнэ.

Хоол хүнс ба синергетик

Хүн мичнээс үүсэлтэй юу. Физик биеийн хувьд бол байж болох асуудал. Харин хүн гэдэг бодгалийг бүрдүүлж байдаг өөр гол биеүдийн хувьд шал өөр түвшинд сэтгэх хэрэгтэй. Одооны хүмүүс юу ч мэддэггүй зүгээр роботын зарчмаар л амьдарч байна.Тэд юу ч сэтгэхээ больсон. Зөвхөн ил байгаа юмыг л мэдэрч түүнийг л судалдаг. Юунаас бүтсэн яасан ийсэн гээд. Хүний үүсэл үндсэн шинжийг энерги тодорхойлдог. Хүнийг бүрдүүлдэг бүх эсийг шинжлэх ухаан уншиж чадсан. Гэвч тэр эсийг мэдээд яах юм.Тэр эсүүд юу хийдэг, яадаг, ямар программтай, хэн тэр прогам мыг нь зохиосон гэх зэргийг нь мэдэж чадаагүй мухардалд орсон. Иймээс бид бүх зүйлийг шашны мунхруулга гэж үздэгээ больж хүмүүс зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлбэл чухам юунд хүрч болдгийг гэгээрсэн хүмүүс хэлдэг.

Хүний оюуны чадварыг айку-гаар хэмждэг гэдэг бол физик биеийн маш буруу ойлголт юм. Физикийн шинжлэх ухаанд “физик вакум” буюу “торсоон орон” гэж ойлголт байдаг. Энэ оронд бидний гурван хэмжээст ертөнцөөс гарч дөрвөн хэмжээст ертөнцөд ордог. Тэр оронд 24 цаг аялаад ирэхэд манай ертөнцийн 24 жилийн үйл явдлыг үзэж чадна. Хүн өөрийгөө нээх нь хөгжлийн дээд шатанд орно. Одоо бол хүн төрөлхтөн хөгжлийн доод шатанд байна. Хүнийг бүрдүүлэгч эс болгонд мэдээлэл үйлчилдэг болов уу. Мэдээлэл гэдэг нь энерги юм. Та эс болгоноо сайн мэдээллээр программчилж чадах юм бол сайн байна гэсэн үг. Мэдээлэл буюу энерги нэг нь таны тархинд бичигдэж байдаг, бас нэг хувь нь дээд мэдээллийн санд бичигдэж байдаг. Энергийн хуулийг бид мэднэ. Энерги оргүй хоосноос бий болдоггүй, устаж үгүй болдоггүй, энерги шилжиж болдог гэж.

Хүн бол энергийн амьтан. Хүний үхэх үйл явц нь энерги шилжих үйл явц юм. Бид үхэх тэр мөчид л бидний мэддэггүй аймшигт үйл явдал эхэлнэ. Та амьдралдаа ямар энерги их хуримтлуулнав тэр энергийн долгион луу татагдах болно. Та сайн энерги их хуримтлуулж байсан бол сайн энергийн түвшин буюу диваажинд очих болно. Тэнд бас зэрэг дэвтэй 120 түвшин байдаг гэсэн. Муу энергиэр дүүрсэн хүн бол тамын 22 зэрэглэлтэй долгионы түвшинд байрлах болно. Одоо эргээд энергийн хуулиа саная. Энерги устаж үгүй болдоггүй. Тиймээс тамд сая сая жилээр оршино гэсэн үг. Хүн энергиэ байнга сайн энергиэр сэлбэж урд нь бий болгосон муу энергиэ саармагжуулж байх ёстой гэж Г.Лхагва хэлэв.

Био энерги ба тэнгэр язгуур”

Хүний бие бидний нүдэнд үл харагддаг гэрлэн бүрхэвчтэй. Хүнээс нотны долоон эгшиг шиг долоон төрлийн гэрэл, авиа гэх зүйл цацардаг. Энэ гэрэл авиа гэх зүйл биеийн эсэргүүцэл сайн муу, сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалан бүдгэрч, тодорч байдаг. Хүний энэ гэрлэн биеэр нь түүнийг эмчилж, мөн өвчлүүлж болдог аж. Бас түүнд нөлөөлж ч болдог гэнэ. Ер нь хүний сэтгэл гэдэг бол биеийн хүчнээс илүү нөлөөтэй, биеийн хүчээр хийж чадаагүйг сэтгэлийн хүчээр үйлдэж болдог ажээ. Хүний бие давхар гэрлэн биетэй байдгийг эрт дээр үеэс хүмүүс мэддэг байсан нь бурхдын тухай зурагт тэдний тэргүүн дээр нь гэрэл, гал зурдаг байснаар батлагддаг. Мөн манай монголчууд нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хэмээн ярилцдаг. Энэ нь тэр хүний гэрлэн биеийг мэдэрсэн хэлц үг гэнэ. Гэрлэн бие бол шинэ юм биш бөгөөд хүний гэрлэн биеийг тэтгэдэг олон арга байдаг. Хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга бол унаган байгальдаа ойр байх.

Хүмүүс эрүүл агаарт гарч бие хөнгөрлөө гэдэг нь угтаа одон гариг, дэлхий ертөнцөөс ирж байгаа үй олон долгион энергийн урсгалыг биедээ шингээн гэрлэн биеэ тэтгэж байгаа хэрэг аж. Хаалттай орчин, утаан хөшиг доор мэдээж тэр олон долгион гэх зүйл биед хээр хөдөө байгаа шиг шингэж чадахгүй. Биеийн гэрлийг гадагш дамжуулж, мөн биед шингээж байдаг зүйл бол хүний үс юм. Нэг ёсондоо антенны үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг аж. Хүний шар үсний нүхээр гэрлийг тархаадаг. Хүн бол тэнгэрээс цэнэг илчээ авч амьдардаг амьтан бололтой хэмээн Д.Төмөртогоо дүгнэж байлаа. Гэхдээ тэнгэр гэж дээр хөхрөгч биш, биднээс арай дээхнүүр байдаг энергин биетийг хэлдэг бололтой. Үүнээс үүдэн “Нууц товчоо”-нд гараад байдаг “Тэнгэр язгуурт” гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг асуулт гарна. Язгуур нь онцгой дээд гаралтайг хэлнэ. Энэ нь дээд тэнгэрээс заяат хүнийг хэлдэг аж. Өнгөрдөг зун манай улсад Э.Мулдашев тэргүүтэй Оросын судлаачид ирсэн. Тэд эртний агуй дотор судалгаа хийж байгаад зураг дарах болсон. Хуучин сүг зураг л авах юм байна даа хэмээн бодож байтал харанхуй сүүдэр рүү харж байгаад л зураг дараад байв. Сүүлд компьютерт оруулахаар нь үзэхэд бөөрөнхий цагаан юмны зураг гарчихсан байв.

Түүнийгээ Э.Мулдашев тайлбарлахдаа энэ бол ухаантай, хөдөлдөг энерги байгаа юм. Танай энд маш том өнгө өнгийн байна. Нэг ёсондоо их цатгалан хүчтэй юм гээд байсан. Ийм энергийн бөөгнөрөл пирамид, писхи арлын хүний толгойн хөшөөний хавьцаа гэх зэргээр их байдаг гэсэн. Манайд бол хаа сайгүй тэр зүйлийн зураг гарчихсан байдаг. Үүнийг л язгуур гэдэг болов уу хэмээн би таамаглаж байна. Язгууртан хүмүүс урт удаан насалдаг, оюуны болоод биеийн хүчин чадал өндөртэй хүмүүс байдаг. Монгол Улсын язгууртнуудыг гучаад оны сүүлээр бодлогоор устгачих шиг болсон гэснээр Д.Төмөртогоогийн яриа өндөрлөсөн юм. Хүмүүс түүнээс “Хүн мичнээс үүсээгүй гэдэг нь үнэн үү” гэж асуухад Д.Төмөртогоо “Хүн мичнээс үүсээгүй гэдгийг будда нотолдог. Нууц тарнийн судрыг манай гаригийн мэдээлэл биш хэмээн үздэг. Бидний үздэггүй мэдэрдэггүй зүйл бидний энэ орчлон дээр маш их байдаг. Үүний наад захын жишээ бол цахилгаан соронзон долгион, микро организм гэх зүйл байна. Мэдлэг мэдээллийн их сан энэ дээр байна. Тэндээс ирсэн бурхны сургаальд хүн мичнээс үүсээгүй хэмээн баталдаг. Шашин дээд мандлаас бууж ирсэн. Одооны энэ цагийг цөвүүн цаг гэж шашны сургааль Ведийн номонд үздэг. Ведийн номыг батлах шаардлагагүй гэж дэлхий дахинаараа үздэг” хэмээн хариулж байв.

Aura гэж юу вэ?

Аура гэж юу вэ? Хүний гэрлэн хүрээг аура хэмээн нэрлэнэ. Грекийн авро-буюу сэвэлзүүр салхи гэсэн үгнээс гаралтай. Аура бол хүний биеийг хүрээлж буй хүний нүдэнд үл үзэгдэх цацраг буюу энергийн орны бүрхүүл болой. Хэрэг дээрээ аура нь ямар ч биетэд, жишээ нь чулуу, ширээнд ч байна. Тэрээр гадна хил зааг үгүй бөгөөд биеийн эс болгонд нэвтэрч түүний байр байдал, мөн чанарыг илэрхийлдэг. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж. Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг гэж үзэж байхад зарим нь түүнгүйгээр оршин тогтнох аргагүй дээд “Би” буюу ухамсарын тэнгэрлэг оч гэх нь бий. Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна, тэрээр индикатор л гэсэн үг. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий. Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Хүн амьсгалж буй агаараа, загас усаа харахгүйн адил хүмүүс аураг олж үздэггүй боловч тэрээр яах аргагүй оршин буй. Хүний оюуны хөгжил ихсэх тутам аурын хэмжээ өргөсдөг. Буддагийн амин орон хэдэн километрийн зайд тархаж байжээ. Бидний дунд амин орон нь “газар нэвтэлж, тэнгэрт тулам” хүмүүс бий. Хүний бие долоон биеэс бүрддэг. Үүнээс зөвхөн бодит биеийг бид хардаг. Бусад эфир, астраль, менталь гэх мэт биеийг бид харахгүй. Дасгал сургууль хийсэн, гэгээрсэн улс амин орон буюу аураг харж чадна. Шинжлэх ухааны хувьд уржнан зуунд (XIX зуун) Тесла, Рентген, Д’Арсонваль нарын туршилтын явцад аура гэчихмээр зүйл ажиглагдаж байжээ. Өнгөрсөн зууны гучаад онд эхнэр нөхөр Кирлиан түүний зургийг авч баталгаажуулснаар “кирлианы эффект” гэж нэрлэгдсэн байна.

Бид амин орноо харж чадах уу?

Будда багш хүн бүхэн бурхан болж чадна гэж сургажээ. Бидний үед амьдарч байгаа Сатьяа Саи Баба “та бас бурхан” гэх юм. Тэгэхээр бид бүхэнд бурханы эхлэл байгаа нь тодорхой. Аураг харж сурах нь бурхан болж байгаа хэрэг биш л дээ, дөхөж байгаа хэрэг, хэхэ. Зарим номд аураг ердөө ганц минутад харж сурах боломжтой гээд аргачлалыг заажээ. Миний хувьд түүнийг бүрэн уншаагүй тул орхиод Барбара Энн Бренаны “Руки света” номноос авсан эфир биеийг харах аргачлалыг танд сонирхуулъя.

Цайвар өнгийн фон дээр гараа сунган, зурагт үзүүлсний дагуу барин хоёр гарын хуруунуудын хооронд ажиглана.
Хурууны үзүүрүүд цайвалзсан гэрлээр холбогдсон болохыг, гарын гадна талаар хуруу хэрийн зайд эфир бие оршин буйг анзаарна уу. Зурагт үзүүлсний дагуу гараа зөрүүлэн дээш доош хөдөлгөвөл тодорхой харагдана.

Энэ аргыг хүмүүст хэлж сонирхуулахад бүгд дуу алдан гайхацгааж байсан тул та мөн харж чадна гэдэгт итгэлтэй байнаа. Арай бүдэг гэрэлтэй орчинд бүүр илүү тод харагдаж байна лээ. Хэрвээ дасгалаа сайн хийвэл дараагийн нарийн биеийг харах боломж гарах байх.

Үүнийг харах ямар хэрэг байгаа юм гэж үү? Сонирхолтой л юм даа. Нууцлаг бүхэн сонирхолтой, бас танин мэдэхүйд нэмэртэй. Туршаад үзэгтүн.

Хүн мичнээс үүсээгүй

Дарвиний онолоор бол сармагчингууд олон жилийн турш хувьсан өөрчлөгдөж хүн болсон гэж үздэг. Би ч гэсэн саяхныг хүртэл онолыг зөв гэж боддог байлаа. Гэтэл хүний төрөлхтнийг бурхнаас үүссэн байх магадлалтай гэсэн нэгэн сонирхолтой судалгааг оросын нэгэн мужийн нүдний эмнэлэгийн захирал Эрнс Мулдашев хийжээ.

Статистикийн дундаж нүд

Тэрээр хүн бүхний нүдний хэмжээ ижилхэн байдаг гэдгийг илрүүлжээ. Тийм ч учраас жаахан хүүхдийн нүд том харагдаад байдаг байх нь. Тэрээр нэгэн туршилт хийсэн нь хүний нүд, дух, хамрын дээд өнцгийг хооронд нь шулуунаар холбоод үүссэн геометр дүрсээр нь тухайн хүний зан ааш, өндөр нам, удам угсааг тодорхойлох боломжтой гэнэ. Эрдэмтэн маань олон хүмүүсийн дүрсийг харицуулж үзсэний эцэст дундаж нүдний зургийг гаргаж иржээ. Энэ нь хүн төрөлхний өвөг эцэг байх ёстой гэж үзжээ. Энэ дундаж нүд нь төвд хүмүүсийн нүдтэй хамгийн ойролцоо байсан тул хүн төрөлхтөн төвдөөс гаралтай гэж хэлж болохнээ.

Зээз өөрөө бичих гэсэн чинь залхуу хүрчлээ. Тиймээс копи & пасте


Төвдийн сүмүүд дээрх Ер бусын нүд
Мулдашевийн нэг хамтрагч нь Төвдөд ажилаар яваад ирэхдээ Төвдийн сүмүүдийн хана дээр байх ер бусын нэгэн том нүдний зургыг авч ирсэн нь үнэхээр тун өвөрмөц байж.
Үүнийг офтальмогеометрийн аргаар уг хүний нүүрний төрхийг гарган иртэл энэ нь нилээд өвөрмөц хүний төрх байлаа.
Биеийн өндрөөрөө энгийн хүнээс өндөр ба маш том толгой, урт гартай гэх мэт нэг үгээр хэлбэл харь гаригийн хүн шиг л төсөөлөгдөхөөр байв.
Тэр гэж хэн бэ? Шинэ судалгааны аян
Эрнст тэргүүтэй нүдний эрдэмтэд олон улсын илбэ шид зэрэг тайлагдашгүй зүйлс судладаг эрдэмтдийн нэгэн хуралд энэ талаар илтгэл тавьсан байна. Хүний нүдний онцлог шинжүүд дээр суурилж тодорхойлохоор гаргасан аргачлал, хүний үүслийн таамаг танилцуулаад хамгийн сүүлд Төвд сүм дээрх нүдний эзнийг энэ аргачлалаар гаргаж ирсэн дүр зургыг танилцуулсан нь хүмүүсийн сонирхолыг ихээхэн татсан байна. Уг хурлын дараа энэтхэгийн нэгэн мастер нууцгайлан уулзаж таны уг арга ихэд сонирхолыг татаж, сэтгэлийг нь хөдөлгөснийг дуулгаад “энэ бол тэр мөн байна” гэсэн байна. Түүнээс хэний тухай ярьж буйг ихээхэн сонирхосны эцэст энэ нь Буддагийн дүр төрх буюу бурханы дүр болохыг эрдэмтэд мэдсэн ба НҮБ-ээс тэднийг Төвд, Балба, Энэтхэгт энэ талаар илүү нарийн судалгаа хийх ажиллагааг санхүүжүүлж болохоор “асуудал” өндөр авсанд гайхжээ.
Ингээд Эрнстийн багийнхан Дорныг зорилоо.

Гурав дахь нүд болон өмнөх үеийн соёл иргэншил ба So-Hm
Энэтхэгт тэд нүдний үзүүлэх хүнд мэс заслын ажлын хажуугаар Энэтхэгийн томоохон буддийн тэргүүн ламтай уулзав. Уг лам нь хүнд зайнаас ховс хийж чаддаг ба түүнийг тэсвэрлэн гарахад ихэд хэцүү болох тухай өмнө нь тэдэнд сануулжээ. За энэ ч яахав. Гол нь тэд уг зураг бол эртний соёл иргэншлийн хүн бүүр онцловол манай соёл иргэншлээс өмнөх үеийн хүний дүр зураг мөн бөгөөд хүн төрөлхтөний 5н соёл иргэншил байсан ба тэдгээр өмнөх үеийн хүмүүс биднээс оюун санаа, сэтгэлийн өндөр хүч чадалтай байсан ба түүгээрээ ашиглан өнөөгийн шинжлэх ухаан, техникийн чадлаас хэд дахин илүү зүйлсийг бүтээж чаддаг байсан зэргийг олж мэдсэн байна.
Гурав дахь нүд буюу эртний хүний духан дунд байрлах товруу нь сэтгэл оюуны чадвартай хамаарах эрхтэн хэлбэртэй байсан ба хүний оюун санааны хүч чадал нь үүнээс л улбаатай байж.
Өмнөх соёл иргэншилд хүмүүс нь лемурчууд, лемуро-атлантчууд, аричууд буюу одоогий соёл иргэншилт хүмүүс гэж байсан байна.
Өмнөх хүмүүс нь маш өндөр биетэй ба ерөнхийдөө сүнслэг буюу долгионлог чанартай байсан ба дэлхий ертөнц нь анх их сийрэг ба ихэнхидээ уснаас тогтдог байсан аж.
Сүнслэг буюу долгионлог хүмүүс нь аливаа зүйлийг нэвт гарах чадвартай ба өөр хоорондоо телепат буюу бодол санаагаа дамжуулах аргаар ярилцдаг байснаа цаг хугацааны явцад улам бүр сийрэгжин улам бүр материаллаг чанартай болон хувирсаар өнөөгийн хүний төрхийг олжээ. Өнөөгийн хүмүүс нь оюун сэтгэлийн хүч, түүнийг ач холбогдолыг маш бага анхаардаг ба материаллаг байдлийг илүүд үзэж иймээс ч өнөөгийн шинжлэх ухаан нь математик, физик, хими гэх мэт оюун санаа, мэдрэмж мэдрэхүйг үл хайхрах бодитлог шинж чанартай болж хөгжиж байгаа байхнэ. Өөрөөр хэлбэл хүн өвдлөө гэхэд түүнийг сэтгэл, оюунаа төвлөрүүлж бясалгал, нигүүслийн ачаар эмчлэх бус эм тан, эмчлэх аппарат зэрэг материллаг талаар эмчлэхийг оролддог нь өрнийнч нь дорнын анагаах ухаанаас эрс ялгагддаг байна. Өөрөөр хэлбэл хүний амьдрал нь хүрдний нэгэн адил эцэс төгсгөлгүй бөгөөд хүний сүнс мөнхөд оршиж харин бие махбодь нь солигдож байдаг хэмээн үздэг ба сүнс гэдэг нь оюун санаа, сэтгэл буюу долгионлог чанартай бол бие махбодь нь материаллаг чанартай гэж үздэг машид их гүн ухааны агуулагтай зүйл байна. Диваажин буюу нөгөө ертөнц буюу хүн үхэхээрээ очдог орон зайн нь бидний оршин буй орон зайнаас огт өөр бөгөөд тэнд огт өөр хэмжээстэй байдаг нь олон зүйл дээр тодорхойлогдож, дурдагдсан байдаг байна. Үүнийг ойлгож, төсөөлөхөд өнөөгийн машид өрнөжисөн бидэнд ихээхэн хүндрэлтэйг хэлээд юүхэв.
Хүний бодол, санаа нь долгионлог чанартай гэж түрүүн дээр дурдсан. Энэ нь хэрэвзээ бид муу зүйлийг үргэлж бодож, муу бодол санааг өвөрлөж явбаас хүн бүрт байх тэрхүү торсын орон нь эсрэг зүгт эргэж сөрөг энергийн оронг биед бий болгодог байна. Иймд сөрөг оронтой хүнд байнга өвчин нүүрлэж, гай гамшиг тохиолдох бөгөөд хэдий би эерэг сайн сэтгэлтэй буюу эерэг оронтой хүн байсан ч олон сөрөг орон бүхий хүмүүс дунд байваас басхүү миний эерэг оронгийн хүч хэмжээ бага байвал миний торсын орон зай сөрөг орон болж хувирдаг байна. Өөрөөр хэлбэл би хэдийгээр сайн санаа бодолтой, нигүүлсэнгүй хүн байвч муу санаатай, харгис хүмүүс дунд байваас тэдний адил муу бодолтой болж хувирна гэсэн үг юм. Энэ аяга дүүрэн хар бэх дунд ганц дусал сүү дусаасан ч хар бараан хэвээр л байхтай адил гэж ойлгож болох байх.
Тэгэхээр бид багаасаа л матер бол анхдагч оюун санаа хоёрдогч гэж матерлист үзлээр хүмүүжиж өссөн бурхангүй бодьгалиуд байсан л даа. Харин тэгвэл одоо эргэцүүлээд бодоод байхад оюунсанаа бол анхдагч харин матер хоёрдогч ч байж болно гэсэн санаа бас л үнэн мэт. Учир нь 2 гамма долгион = 1 электрон гэж өнөөгийн физикт нотлосон байна л даа.
Оюун санаа буюу бодол маань нэг төрлийн долгион тул энэ нь матер буюу электрон болох боломжтой гэсэн санаа л даа. Өөрөөр хэлбэл би бодол санаагаа хүчтэй төвлөрүүлж чадвал одоо ширээн дээр шууд халбага гаргаад дараа нь аягатай ус гаргаад ирж болох гээд байгаан байна.
За тэгээд оюун санаа гэдэг бол долгионлог чанартай ба хүн байнга бодож явдаг тул үүнээс үүсгэгдэн гарж, хүнийг эргэн тойронд нь бүрхдэг эерэг эсвэл сөрөг урсгалтай энергийн бүрхэвч байдаг, бодол санаатай хамаатай хүний гуравдагч нүд байдаг гэж тайлбарлах гээд баахан нуршив. Ер нь ч үүнийг маш бага үгэнд тайлбарласанг уншмаар бол буддизмийн тэр гүн ухааны агуулгатай сургаалиудыг унших хэрэгтэй болох байх.

За тэгээд So-Hm гэж юу болох тухай үргэлжлүүлье:
So-Hm гэдэг нь эртний санскрит хэлээр “Би өөрөө” буюу “Өөрөө боловсор” гэсэн утгатай гэж ойлгосон. Энэ нь маш их учиртай гэнэ. Эртний хүмүүс оюуны санааны ихээхэн хүчин чадалтай байсан ба нөгөө ертөнцөд саадгүй нэвтрэн тэндээс ихээхэн мэдлэгийг олж авч чаддаг байсан гэнэ. Нөгөө ертөнц гэдэг нь бидний оршин байдаггүй (эсвэл бидний мэдлэг, мэдрэмж түүнд хүрдэггүй ч юм уу) тэр огт өөр хэмжээст огторгуй бөгөөд өмнөх үеийн хүмүүс бодол санаагаа хүчтэй төвлөрүүлж уг орон зайд орж чаддаг байсан байна. Түүнээс ихээхэн мэдлэгийг авч лемурчууд болон атлантчууд нь нисдэг таваг буюу нисэх төхөөрөмж гэх мэт одоогийн бидний хөгжлийн түвшингээс хэд дахин илүү соёл иргэншлийг цогцлоодог байж л дээ. Гэвч хүмүүс сүүлдээ өөрсдийгөө бурхан адил санах болж сөрөг бодол санаа нь эерэг бодол санаатай зөрчилдсөнөөс ч тэр үү, эрх мэдлийн төлөө ч юмуу өөр хоорондоо дайтаж болжээ. Тэд ихээхэн оюун санааны хүчтэй байсан тул дэлхийн таталцал эдэрт ч нөлөөлөхүйц болж эхлэсэн байна. Улмаар дэлхийг бүрхсэн энэ их сөрөг энергиэс ч болсон уу дэлхий солиртой мөргөлдөж дэлхий дээрх амьдрал буюу соёл иргэншил устсан байна. Гэхдээ үүнийг урьдчилан мэдсэн лемур болон атлантчуудын зарим хэсэг нь агуй болон адил хорогдох байруудад самдид орж хүн төрөлхтөний генийн сан болцгоосон гэнэ. Ингээд дэлхий эргэх тэнхлэгээ өөрчилж, тэр үеийн эквадор байсан газар нь одоогийн хойд, урд мөсөн далай болсон гэдэг. (Нээрээ нилээд хэдэн жилийн өмнө дөө. Хаанаас ч уншлаа. Хойд, урд мөсөн далайн алинаас ч билээ 5-6м өндөртэй маш эртний хүмүүсийн хөлдүү цогцос, тэдний орон байр олсон гээд маш сонин мэдээ уншиж л байсан шүү)
Тэгэхэд тэнгэр баганадсан өндөр далайн давлагаа босч ихэнхи газар усанд автаж сүйдсэн бөгөөд одоогийн Гимлайн нуруу л өндөрлөг цэг болохын хувьд хуурай үлдсэн ба эндээс самдид буй хүмүүс цаг агаарын тааламжтай үед гарч ирэн өнөөгийн биднийг буюу аричуудыг үүсгэсэн гэнэ. За ингээд анхны So-Hm гэдгээ тайлбарлая. Энэ нь өмнөх иргэншлийн хүмүүсийн адил биднийг ертөнцийн мэдлэгийн төвөөс тасласан, мөн сүүлчийн илгээлт буюу “Өөрөө боловсрох”, “Төрөхөөс үхэх хүртэл” гэсэн утга санааг агуулдаг гэнэ.
Бурхад үүнийг хамгийн сүүлд бидэнд илгээсэн мессеж гэж ойлгож болох бөгөөд хүн төрөхөөс үхэх хүртлээ ертөнцийн мэдлийн төвөөс ангид байж гагцхүү өөрөө боловсорч нирваан буюу нигүүлсэл, их гэгээрлийг олох ёстой гэсэн утгатай гэнэ.
Хүний сүнс нь нөгөө ертөнц буюу оор хэмжээст огторгуйд орших ба хүн төрөөд анх амаа ангайхад нисэн орж амьдраад үхэх буюу хамгийн сүүлийн амьсгааг гаргахад нисэн гарч нөгөө ертөнцид одох хэлбэр гэж ч ойлгож болох.

“Chakra” буюу төв судал

Бясалгал нь хүний дотор орших нарийн энергийн системийг сэргээдэг. Энэ нарийн энергийн систем нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдэн бий болхоос эхлэн хүний хөгжлийн явцад бий болсон зүйл юм. Энэ бол хүний дотор орших нарийн энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц юм. Хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг.

Гэхдээ энэ систем нь хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энэ систем нь 3 н энергийн шугам буюу мөн 7н энергийн зангилаа-“чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Эдгээр энергийн бүтэц нь хүний нуруунд нугас дагаад байрладаг бөгөөд хүний автономит нервийн системэнд илэрдэг /хүн үүнийг нервүүдээрээ мэдрэх боломжтой/. Эдгээр нь хүний баруун болон зүүн симпатетик нервний систем болон төв парасимпатетик нервийн системүүдээс бүрддэг. Төв нервийн систем нь хүний хөгжлийн явцаар одоогийн байдал хүртэл хуримтлагдсаар ирсэн хүний ухамсрыг илэрхийлдэг.Бясалгал йогын аргаар хүн энэхүү сисмем /бүтэцийг/ өөрсдийн нервний системэн дээрээ мэдэрч эхэлдэг. Тэгэхлээр энэхүү системийн тусламжтайгаар хүн өөрийн нервүүд дээрээ сэрүү татах энергийн долгионоор дотоод байдлаа мэдэрч сурхаас гадна, чакранууд дэр байрлах сүнсний илрэл, сэтгэлийн мөн чанарыг мэдэрч сурдаг.

Хүн өдөр тутмын үйл хэрэгт баруун зүүн – 2 талын шугамаа хэрэглэдэг - сэтгэл мэдрэл, бие махбоди, оюун ухааны үйл хэрэгт энэ 2 шугамын энергийг зарцуулан ашигладаг.

Энэ нарийн системэнд зүүн тал нь - ‘ИДА НААДИ’ гэж мөн нэрлэгддэг. Энэ шугам нь 1-р чакранаас эхлэдэг. /Хөх өнгөтэй, сарны чанартай, сэтгэл мэдрэмжийн энергийг агуулдаг шугам/. Хүний биеийн зүүн талаас толгойн голд ирээд, толгойн баруун талруу ирээд “Суперэго”-г (худал чанар) үүсгэдэг.

ПИНГАЛА НААДИ’ гэгдэх баруун шугам /шар өнгөтэй, нарны чанартай, үйл хэрэг, идэвхийн энергий агуулдаг/ 2-р чакрнаас эхэлж биеийн баруун талаар яван толгойн голд ирээд толгойн зүүн талруу ирээд “Эго” гэдэг (худал чанар)ыг үүсгэдэг.

Төв шугам буюу ‘СУШУМНА НААДИ’ нь (Муладхара) 1-р чакранд эхэлдэг. Хүний нугасыг даган өгсөж 6н энергий төвөөр дамжин өнгсөж 7дахь хамгийн сүүлчийн толгой дээр байрлах (Сахасрара) энергийн төвд ирж Дээд Хүчтэй нэгддэг. Энэ шугам нь хүний хөгжлийн хүчийг агуулдаг. Шудрага явдал, сайн сайхан бүхний энэ шугам агуулдаг. Мөн хүний ухамсар оюуны хүч энд байрладаг. Энэ шугамаар Кундалини өгсдөг.

Бясалгал йогын аргууд нь сэтгэлийн сайн сайхныг хайдаг жирийн хүмүүсд, амьдарлын давчдаанд үгүй болсон тэрхүү эрүүл мэнд, амар амгалан, амьдарлын энергийг нөхөх сэргээх зорилготой байдаг билээ.

Кундалини сэргэж өгсөхдөө хүний сүүлчийн чакра(Сахасрара)-г нээж, өөрийн эх үүсвэртэйгээ - Дээд Оюун, Абсолют/Үнэмлэхүй хүчтэй холбогддог. Кундалини Дээд Оюунтай холбогдсон үед - хүний гарны алгаар, биеэр, толгой дээгүүр хүйтэн сэрүүн сэвэлзүүр салхи долгион мэдрэгддэж эхэлдэг.

Төв шугам нь хүний хөгжлийн шугам бөгөөд хүн энэ шугамын тусламжаар бүхэл нийт дэлхий дахины, нийт ертөнцийн ухамсар, мэдлэгтэй холбогдож, бүх юм нэг юмнаас гаралтай гэдгийг мэдэн өөрөө нэг том юмны хэсэг болхоо мэдэрдэг. Хүний дотоод ухамсар болон автономит нервийн систем нэгдэж нэг болдог. Өөр үгээр хэлбэл бидний сэтгэл буюу мөн чанар амилдаг. Тэгэхлээр бидний Сахасрара (толгой дээр байрладаг 7-дугаар энергийн төв чакра) нээгдэхээр - хүн өөр ухамсарлуу шилжиж, “бодол үгүй бясалгалын” байдалд хялбархан ордог болдог. “Бодол үгүй бясалгал”-ын байдал нь бидний төв шугамыг маш хүчтэй бат болгох, хүний оюуны хөгжлийг авчирах чухал зайлшгүй хүчин зүйл юм.

Бид зулайгаа нээж, бүрэлдэл олсон бол, дараа нь аль болох удаан хугацаагаар бодлоос ангид, анхаарлаараа төв шугамандаа байж, тэжээл өгөх Кундалини хүчийг биеэр урсах боломжийг аль болох бүрдүүлж сурах хэрэг юм. Энгэснээр хүн одоо цагтаа ордог. Ийм маягаар хүн цаг хугацаа, орон зайны хил хязгаарыг даван, цаг хугацаанаас орон зайнаас ангид болдог. Тэгээд энэхүү орон зайндаа бид оюунаар өсөн сүнсээр хөгжиж, төв шугаманд л зөвхөн илэрдэг туйлын баяр, туйлын хайрын хүчнээс ямагт тэжээл авах боломжтой болдог.

Сайн байна уу Дэлхий!

Дэлхий.нэтэд тавтай морилно уу!

Танд блогоо ажиллуулж эхлэхэд дараах зөвлөгөөнүүдийг өгч байна:

1. Блогтоо гарчиг өгөх - Та Дэлхий.нэтэд бүртгүүлэхдээ блогийн гарчгийг өгсөн боловч “Самбар -> Тохируулга -> Үндсэн Тохируулга -> Блогийн гарчиг” хэсэгт энэ нь үнэхээр Таны хүсч буй нэр мөн эсэхийг шалгаарай. Мөн Та хүсвэл блогийнхоо тайлбарыг Таг мөр нүдэнд бөглөөрэй.

2. Блогийнхоо загварыг сонгох - “Самбар -> Загвар -> Загвар” хэсэгт зочилж блогийнхоо ерөнхий загварыг сонгоорой. Хамгийн их таалагдсан загварынхаа зурган дээр дарахад Таны блогт загвар идэвхижнэ. Үүний дараа Та блогийнхоо хажуу баганад байрлуулах чимэглэлүүдийг “Баганы Вижет” хэсгээс сонгох боломжтой.

3. Плагин сонгох - Та плагиныг идэвхижүүлснээр блогтоо нэмэлт функц авах боломжтой. Жишээ нь блогтоо Ajax санал асуулга (санал өгөхөд хуудсыг бүхэлд нь дахин ачаалах шаардлагагүй) нэмэхийг хүсвэл “Самбар -> Плагин” хэсэгт WP-Polls плагиныг идэвхижүүлээрэй.

4. Эхний бичлэгээ бичих - Урагшаа! Та үүнийг хүсч байгаагаа мэднэ :)

Асуулт байна уу? Блогийн тухай блогоос Дэлхий.нэтэд хэрхэн ажиллах талаар хичээлтэй танилцахаас гадна “Самбар -> Санал хүсэлт” хэсэгт саналаа бичиж явуулна уу. Мөн Дэлхий.нэтийн форумд зочилж, бидэнтэй нэгдээрэй.

Дэлхий.нэтийг сонгосон Танд баярлалаа.